The Gereg cover

The Gereg Paroles

The Hu

Album The Gereg

Paroles de The Gereg

Алтан гэрэг атган довтлогч
Амьд үгийг нисэн хүргэгч
Итгэл алдалгүй нууцлан чандлагч
Сэтгэл түвдэлгүй сөгдөн айлтгагч
Гэрэгт баатар
Мандах нарыг сартай нь гэтлэгч
Ханагар уулсыг талтай нь эвхэгч
Мөнх тэнгэрийн хүслийг дуулгагч
Чингис хааны амьд зарлиг
Гэрэгт баатар
Гэрэгт баатар

Сонс, аюутугай!
Сонс, биширтүгэй!
Сонс, сөхөртүгэй!
Тэнгэр их хааны зарлигийг сонс!

Чонын зоригоор хөвчийг туулагч
Шонхорын хурдаар тэнгэрэр дүүлэгч
Хаадын зарлигаар довтлон морилогч
Хөх тэнгэрийн амьд зарлиг
Гэрэгт баатар

Дайчин баатар бөө тэнгэртэн
Дархан эрхэт Монголын зарлага Сонс, аюутугай!
Сонс, биширтүгэй!
Сонс, сөхөртүгэй!
Тэнгэр их хааны зарлигийг сонс!